Сургалтын багийн тухай

Tuul Erdenebat

Уламжлалт анагаах ухааны эмч, зүү төөнө засалч, нуруу нугаламын эмч, контент бүтээгч

Уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулан, хүний бие–сэтгэлийн тэнцвэрийг сэргээхэд чиглэсэн эмчилгээ, эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагаа явуулдаг.

Сүүлийн 6 жилийн хугацаанд уламжлалт анагаах ухаан, зүү төөнө эмчилгээний чиглэлээр ажиллахын зэрэгцээ нийгмийн сүлжээгээр дамжуулан эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох контент тогтмол бүтээж ирсэн.

Туршлага

  • 6+ жил уламжлалт анагаах ухаан, зүү төөнө, бариа заслын чиглэлээр ажилласан
  • 3+ жил нийгмийн сүлжээнд эрүүл мэндийн боловсролын контент бүтээгч
  • 1+ жил онлайн сургалт, “Wellness Cycle” онлайн хөтөлбөрийн санаачлагч, удирдагч
  • Нуруу нугаламын Хиропрактикын магистр
Tuul Erdenebat

Munkh-Uyanga Inga

Сэтгүүлч, Маркетер, PR

2013 оноос сэтгүүлч мэргэжлээр ажиллаж, олон нийтийн мэдэх эрхийг хангах, уул уурхайн салбарын мэдээллийг олон нийтэд хүргэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн.

Өөрийн сонирхлын дагуу олон талт төсөл, хөтөлбөрүүдэд оролцож, personal branding, marketing, PR чиглэлээр ажилладаг.

Туршлага

  • 13+ жил хэвлэл мэдээллийн салбарт ажилласан
  • Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т сэтгүүлчээр 6 жил, ОНХ мэргэжилтнээр 4 жил ажилласан
  • Монголд мэдээллийн менежментээр MBA зэрэг хамгаалсан
  • Австрали улсад маркетингаас магистрын зэрэг хамгаалсан
  • Австралид боловсролын салбарт 2 дахь жилдээ ажиллаж байна
  • Dr.Tuul Traditional Medicine-д ажиллаж байна
  • The Real Podcast-ийг үүсгэн байгуулагч
  • Ingamedia.com вэбсайтаар өөрийн бүтээлүүдийг олон нийтэд хүргэдэг
Munkh-Uyanga Inga

Munkhzul Chinbileg

Олон улсад багшлах эрхтэй Агаарын иог болон Хатха иогийн багш

Мөнхзул багш нь иогийн гайхамшгийг бусдад түгээж, эрүүл амьдралын хэв маягийг таниулах зорилгоор Австрали улсад иогийн багшаар ажиллаж байна. Түүний заах арга барил нь зөвхөн дасгал хөдөлгөөн биш, амьсгал, анхаарал төвлөрөл, дотоод эрч хүчийг сэргээхэд чиглэсэн цогц ухаан юм.

2018 оноос хойш иогийн сургалтаа тасралтгүй явуулж, өнгөрсөн 7 жилийн хугацаанд 10,000 гаруй хүнд иогийн сургалт зааж, олон хүний амьдралд эерэг өөрчлөлт авчирсан.

Туршлага

  • 7+ жил иогийн сургалтын чиглэлээр ажилласан
  • 10,000+ хүнд агаарын болон хатха иог заасан • “Zul Yoga” студийн үүсгэн байгуулагч
  • Олон улсын сертификаттай иогийн багш
Munkhzul Chinbileg

Nomin Gantumur

Функциональ шим тэжээлийн мэргэжилтэн, Майерын эмчилгээний арга номын орчуулагч, Нийгмийн эрүүл мэндийн магистр

Хоол зүйч Г.Номин нь хүний биеийн дотоод тэнцвэрийг сэргээж, өвчний уг шалтгааныг илрүүлэхэд чиглэсэн функциональ болон интегратив анагаах ухааны зарчимд суурилсан эмчилгээ, хоол зүйн боловсролын үйл ажиллагаа явуулдаг.

Сүүлийн 3 жилийн хугацаанд хоол тэжээл, гэдэсний эрүүл мэнд, дааврын болон дархлааны тогтолцоог бүхэлд нь шинжлэх стратеги хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.

Туршлага

  • 3+ жил эрүүл мэнд, шим тэжээлийн чиглэлээр ажилласан
  • “Майерын эмчилгээний арга” номын албан ёсны орчуулагч
  • Public Health Master
Nomin Gantumur