Миний ажлын зорилго бол зөвхөн өвдөлтийг намдааж, шинж тэмдгийг дарах бус, харин хүний биеийн дотоод тэнцвэрийг сэргээж, сэтгэл, бие, энергийн нэгдмэл холбоог дахин бүтээхэд оршдог.
Би БНХАУ-ын Шанхай хотын Уламжлалт анагаах ухааны их сургуульд тэтгэлэгтэй суралцаж, шилдэг төгсөгчөөр төгссөн. Энэ хугацаанд хүний биеийг хэсэгчлэн бус, бүхэл цогцоор нь харж оношлох, урьдчилан сэргийлэх, өвчний шалтгааныг үндсээр нь эмчлэх дорнын анагаах ухааны гүн ухаанд суралцсан. Зүү эмчилгээ, ургамлын эмчилгээ, судас оношлогоо зэрэг нарийн мэдрэмж шаардсан ур чадварыг эзэмшсэн.
Үүний дараа Австралийн Macquarie их сургуульд Chiropractic-ийн магистрын зэрэг хамгаалж, нуруу, үе мөч, мэдрэл-булчингийн тогтолцооны оношлогоо болон нотолгоонд суурилсан орчин үеийн эмчилгээний арга барилыг гүнзгий судалсан.
Миний онцлог бол дорнын анагаах ухааны нарийн оношлогоо, өрнийн анагаах ухааны нотолгоонд суурилсан ойлголтыг нэгтгэн, хүний биеийг зөвхөн хэсэгчилсэн бус, бүхэлд нь харж эмчлэхэд оршдог.
Баруун ба Дорнын уулзвар
Ийм зорилгын үндсэн дээр би “Wellness Cycle” онлайн эрүүл мэндийн хөтөлбөрийг үүсгэн байгуулж, өдгөө хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь уламжлалт анагаах ухааны зарчмыг орчин үеийн амьдралтай уялдуулан, хүний биеийг улирлын хэмнэлтэй зохицуулж тэнцвэржүүлэхэд чиглэдэг.
Миний ажлын философи
Дорнын уламжлалт анагаах ухаан + Барууны нотолгоонд суурилсан Chiropractic — энэ хоёрын уулзвар дээр миний ажил бий.
Би өвдөлтийг түр дарахыг зорьдоггүй. Шалтгааныг ойлгож, биеийн дотоод зохицуулалтыг сэргээхэд төвлөрдөг.
- Зүү, төөнө, цэгэн засал
- Судас, хэл, шээс оношлогоо
- Нуруу, үе мөч, мэдрэлийн үнэлгээ
- Chiropractic эмчилгээ
- Мэдрэлийн тогтолцооны тэнцвэр
- Амьдралын хэв маягийн зөвлөгөө
- Онлайн сургалт
Wellness Cycle
Wellness Cycle бол миний олон жилийн туршлага, судалгаа, амьдралын ойлголтын нэгдэл.
Энэ бол зүгээр нэг сургалт биш — биеийн хэмнэлээ дахин олж харах аялал.
Эрүүл мэнд гэдэг:
- Тогтвортой энерги
- Тайван сэтгэл зүй
- Дотоод эрхтний зохицол
- Мэдрэлийн тогтолцооны тэнцвэр